“Европын өдөрлөг-2025” энэ бямба гарагт болно

 “Европын өдөрлөг-2025” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ амралтын өдөр буюу тавдугаар сарын 17-ны бямба гарагт болно.

Европын өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

-Европын улс орнуудын өвөрмөц соёлтой танилцан, амттан хоол ундаа амтлах

-70 гаруй асарт Европын Холбоо болон тус Холбооны гишүүн орнуудын ЭСЯ, соёл боловсролын байгууллагууд, бизнес эрхлэгчид, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа үр дүнтэй танилцах

-Европт суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжуудын тухай мэдээлэл авах

-Шенгений визийн талаарх бодит зөвлөгөө, аяллын мэдээлэл авах

-Эрасмус+ тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчидтэй уулзаж, тэдний туршлагаас сонсох боломжтой юм.

Мөн тайзнаа бүтэн өдрийн турш үргэлжлэх соёл урлагийн нээлттэй, үнэ төлбөргүй хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг: facebookinstgaramtwitterвеб хуудаст зочлон хүлээн авах боломжтой.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.