Samsung хамгийн нимгэн ухаалаг гар утаснуудын нэг болох Galaxy S25 Edge-г танилцууллаа

Samsung компани Galaxy S25 ухаалаг гар утасны цувралын шинэ, нимгэн хувилбарыг танилцууллаа. Samsung Galaxy S25 Edge нь 5.8 мм зузаантай, 163 грамм жинтэй юм.

Samsung компанийн мэдээлснээр Galaxy S25 Edge-ийн үнэ 1,099 ам.доллараас эхэлж, тавдугаар сарын 30-наас худалдаанд гарах аж.

Galaxy S25 Edge нь 6.7 инч дэлгэцтэй бөгөөд энэ нь S25+ загвартай ижил боловч илүү нимгэн, хөнгөн. Мөн хос камерын систем болон Samsung-ийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны (AI) шийдлүүдийг агуулжээ.

Мөн Apple энэ жил “iPhone 17 Air” нэртэй, нимгэн загвар бүхий шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар ажиллаж байгаа юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.