Ховд аймгийн ИТХ, Тува улсын Дээд хуралтай хамтран ажиллана

Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын дарга Кан-оол Тимурович Даваагийн урилгаар Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраар ахлуулсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох албаны төлөөлөл Кызыл хотод ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ОХУ-ын Тува улсын Дээд хуралтай хамтран ажиллах гэрээг шинэчлэн үзэглэв.

Хамтын ажиллагааны гэрээнд:

  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Байгаль орчны хамгаалал
  • Шинжлэх ухаан
  • Соёл, спорт зэрэг салбарыг хамтын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Мөн Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, албаны төлөөлөл энэ айлчлалд оролцлоо гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.