Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр пара жүдо бөхөөр ДАШТ-ий хос медальтан болж байгаа ба энэ төрөлд түүнээс өөр медаль хүртсэн монгол тамирчин үгүй юм.

Гурван жилийн өмнө Азербайжаны нийслэл Баку хотод болсон ДАШТ-ээс Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнгөрсөн “Парис-2024” паралимпын наадамд шагналт тавдугаар байрт орсон тамирчин юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.