Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэгдэх Хосе Мухика таалал төгсжээ

Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэгдэх Уругвай Улсын ерөнхийлөгч асан, энгийн даруу амьдралаараа дэлхийд алдаршсан Хосе Мухика 89 насандаа таалал төгсжээ.

Хосе Мухика нь 10 настайдаа партизануудын эгнээнд орж улс төрийн гараагаа эхлэн, 4 удаа баривчлагдан шийтгэгдэж, 15 жил шоронд сууж байсан аж. Мухика ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа нийслэлийн ордон бус, хөдөөгийн эгэл тосгонд амьдарч, цалингийнхаа ихэнхийг хандивт өргөж, хуучин, жижиг машин унаж өөрөө жолоо барьдаг зэрэг нь ард иргэдийн талархлыг ихэд хүлээдэг байжээ.

Тэрээр сүүлийн жил гаруйн хугацаанд хорт хавдартай тэмцэж байсан бөгөөд сүүлчийн ярилцлагадаа үзэл бодолдоо үнэнч байж, тэмцлээ үргэлжлүүлэхийн хажуугаар ногоо тарьж, тахиануудаа тэжээж байгаагаа дурссан байдаг.

Хосе Мухика нэгэн ярилцлагадаа “Ядуу гэж юу ч үгүй хоосон байхыг хэлдэггүй. Юунд ч цаддаггүй, юунд ч ханадаггүйг ядуу гэдэг. Би ядуу биш, ард түмнийхээ амьдралаар амьдарч байна” гэж байжээ.

Түүний шарилд мянга мянган иргэд нь хүндэтгэл үзүүлж, урт цуваа үүсгэсэн бөгөөд энэ сарын 16-ныг хүртэл гашуудал зарлажээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.