Португалын алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдо “Форбес” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг гурав дахь жилдээ дараалан тэргүүллээ.
Саудын Арабын “Аль-Наср” клубт шилжсэний дараа К.Роналдогийн нийт орлого 275 сая орчим ам.доллар болжээ. Мөн компаниудтай хамтран ажилласан, нийгмийн сүлжээнд олон дагагчтай олны танил хүний хувиар байгуулсан гэрээ зэргээс 15 сая ам.доллар олсон байна.
Тавдугаар сарын байдлаар нийт 939 сая дагагчтай байна.
Харин энэ оны гуравдугаар сард NBA-ийн түүхэнд гурван онооны шидэлтийг 4000 удаа амжилттай гүйцэтгэсэн анхны тоглогч болсон Стефен Көрри 156 сая ам.долларын орлогоор хоёрдугаарт бичигджээ. Гуравдугаарт боксчин Тайсон Фьюри (146 сая ам.доллар) оржээ.
