Байт харвааны тамирчид Солонгосыг зорилоо

Байт харвааны олон улсын тэмцээн Солонгосын Инчеон хотод өнөөдөр эхэлж байна. 

Долоо хоног үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор найман тамирчин оролцохоор зорилоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд Азийн наадмын аварга Б.Отгонболд, олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Буянтүшиг, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдэд Б.Урантунгалаг, Б.Оюун-Эрдэнэ, Б.Буд-Алтай, О.Энхсаруул нар цэц мэргэнээ сорих юм.


Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.