“Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн 3 хоног үргэлжилнэ

Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн 3 хоногийн турш Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл ирж, залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад, дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийн хүсэлд тулгуурлан мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөөг үнэгүй өгөх юм. 

Мөн өдөрлөгийн үеэр боловсролын салбарын мэргэжилтнүүд панел хэлэлцүүлэг өрнүүлж, “Цонхоо нээ” төслийн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавих аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.