“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан “Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгээс “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилсан бөгөөд өнөөдөр 14.30 цагт Төрийн ордонд болох юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.