ОБЕГ: Ахлагч О.Бадам-Очирын гэр бүлд байшингийн түлхүүрийг нь гардуулан өглөө

Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 129 дүгээр тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Мөрөөдлийн байшин” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч О.Бадам-Очирын гэр бүлд байшин барьж өгч, түлхүүрийг нь гардууллаа.

Ахлагч О.Бадам-Очир нь Онцгой байдлын байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсан дөрөв дэх алба хаагч болж байна.

Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах нөхцөл байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төв, орон нутагт нийт 900 алба хаагчийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.