Хүн дүрст роботуудын хамгийн анхны боксын тэмцээн Хятадын Ханжөү хотод боллоо. “Unitree Robotic” компанийн зохион байгуулсан “Unitree Fist King: Awakening” нэртэй уг тэмцээнд роботууд муайтай төрлөөр тулалдаж роботын технологийн дэвшлийг харуулсан байна.
Рингэн дээр гаргахын өмнө “Unitree” компанийн инженерүүд роботуудыг сайтар бэлдэж, хажуугийн цохилт, өвдгөөр өшиглөх зэрэг нарийн техникүүдийг зэрэг гүйцэтгэхийн тулд тулаанч роботуудыг LiDAR-мэдрэгч болон зай мэдрэгч камеруудаар тоногложээ.
Тэмцээнд оролцсон роботуудыг инженерүүдийн баг алсаас удирдсан бөгөөд ингэхдээ алсаас удирдагч болон дуу хоолойгоор заавар өгдөг төхөөрөмжийг ашигласан байна. Тэмцээний дүрмийн дагуу унасан робот найман секундийн дотор босож чадаагүй бол ялагдсанд тооцсон аж. Тус компанид зохион бүтээсэн “G1” загварын роботууд нь загвараасаа (G1 эсвэл G1 EDU) хамааран 35–47 кг жинтэй, өндөр нь 127 орчим см ажээ.
“Unitree” компани энэ оны 12 дугаар сард роботуудын хоёр дахь тулааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
