Хараа, сонсголын бэрхшээлтэй оюутнуудын “Тэмдэглэл хөтлөгч”-өөр 6 оюутан сайн дураар ажиллажээ

Монгол улсын мэргэжлийн болон их, дээд боловсролын сургалтын байгууллагад 2023-2024 оны хичээлийн жилд нийт 1089 хөгжлийн бэрхшээлтэй оюутан хамрагдаж байгаагаас 326 хараа, сонсголын бэрхшээлтэй суралцагч байна. Үүнээс 124 оюутан нь их, дээд сургуулиудад суралцдаг.

Их, дээд сургуульд суралцаж буй хараа, сонсголын бэрхшээлтэй оюутанд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд энэ хичээлийн жилд “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээ авах хүсэлт гаргасан 8 оюутны хичээлийн Тэмдэглэл хөтлөгчөөр 6 оюутан сайн дураар ажилласан.

Тус үйлчилгээг 2025 оны 4, 5 дугаар сард амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд үйлчилгээг үзүүлснээр:

-Үйл ажиллагааны үр дүнд үйлчилгээнд хамрагдсан оюутан нь лекц, семинар, багшийн тайлбар, яриаг бичгээр бүрэн хүлээн авч, хичээлийн агуулгыг ойлгох, мэдээллийг хүртээмжтэй, тохируулгатай авч чадсанаар сурах арга барил нэмэгдэн, 1 оюутан хангалттай үнэлгээ авч шалгалтаас чөлөөлөгдсөн, нийт хамрагдсан оюутнууд амжилттай суралцах боломж бүрдсэн.

-Тэмдэглэл хөтлөгч оюутанд их, дээд сургуулийн оюутнууд сайн дурын ажил хийх “шинэ сонголт” бий болж тэмдэглэл хөтлөх, бичих чадвар сайжирч хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт, мэдээлэлтэй болон хүний эрхийг хүндэтгэх, бусдад нөлөөлөх мөн манлайлах чадвар нэмэгдэн 1 оюутан “Монгол дохионы хэлний хэлмэрч, орчуулагч”-ийн ангид суралцсан үр дүнтэй ажил болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.