Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран анх удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах 3х3 барилдааныг зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 30, 31-нд болох тус барилдаанд 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдааны чансаагаар эхний 27-д жагссан бөхчүүд зодоглох бөгөөд хүндэтгэх шалтгаанаар оролцохгүй бөхийн оронд дараагийн чансаатай бөх барилдана. Оролцох бөхчүүд сугалаа сугалж, гурав гурваараа нэг баг болж, есөн дүүрэгт хуваагдах юм. Улмаар багуудыг сугалаагаар гурван хэсэгт хувааж, хэсэг тус бүрээ тэргүүлсэн багууд шигшээ барилдаанд тойргоор өрсөлдөх ажээ.

Энэхүү барилдааны давааны шагнал 250 мянган төгрөг байх бол хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийг таван сая төгрөгөөр байлна. Харин түрүүлсэн баг 15 сая, дэд байр 10 сая, гуравдугаар байр эзэлсэн нь 5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм.

Барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.