ЕС: УИХ-аар “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг хэлэлцсэний дараа ярилцлага өгнө

Сэтгүүл зүйн салбарын 25 байгууллага нэгдэж, энэ сарын 20-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нээлттэй, шууд ярилцлагад оролцох шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын хариуг өнөөдөр ЗГХЭГ-аас албан бичгээр ирүүллээ.

Ерөнхий сайдын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай шууд ярилцах, нээлттэй мэдээлэл өгөх талаар тухайлсан хугацаа тодорхойлоогүй байна. Харин УИХ-аар “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа нээлттэй ярилцлага өгөхөөр мэдэгдсэн аж.

Мөн Засгийн газраас холбогдох хууль, журмын дагуу хуралдаанаас гарсан шийдвэрээ ЗГХЭГ-аар дамжуулан түгээдэг талаараа дурдсан байна.

Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.