ОХУ-ын Саратов хотод жил бүр зохион байгуулдаг олон улсын циркийн эмэгтэйчүүдийн тэмцээнээс манай уран бүтээлчид “Мөнгөн титэм” хүртлээ
Тодруулбал, олон улсын тэмцээнд агаарын үзүүлбэрээр циркийн жүжигчин Д.Азжаргал, Б.Батчимэг нар амжилттай оролцож, “Мөнгөн титэм”-ийн эзэд боллоо. 11 дэх удаагийн тус тэмцээнд 17 орны эмэгтэй уран бүтээлчид чуулсан аж. Үүнээс гадна тус тэмцээнд Т.Буд шүүгчээр ажилласан байна.
Энэхүү тэмцээнд оросууд гранпри шагнал авсан бол Монгол, Америкийн уран бүтээлчид мөнгө, хүрэл цомын эзэн болов. Монголын циркчид 2025 он гарснаас хойш олон улсын дөрвөн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цом хүртсэн амжилттай байна.
