Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр захирамж гаргаж сумын хэмжээнд электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн хориглолоо.
Сумын ЗДТГ-аас электрон тамхи болон үүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийн болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж тэдний саналыг сонсож, дээрх нэгдсэн шийдэлд хүрчээ.
Захирамжид өсвөр насны хүүхдүүдийг электрон тамхи татуулахгүй байх, электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэглэгчийн аюулгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг ажил хариуцсан хүмүүст даалгасан байна.
Сайншанд сум нь Улаанбаатараас 450 км алслагдсан, 30 гаруй мянган оршин суугчтай юм.
