Сүхбаатарын талбайд 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн нэр хүндтэй гурван тэмцээн зургаадугаар сард нэг дор зохион байгуулагдах гэж байна.
Үүнд:
- 6-р сарын 18–19-нд: FIBA 3×3 Women’s Series – Ulaanbaatar 2025
- 6-р сарын 20–21-нд: FIBA 3×3 World Tour – Ulaanbaatar Masters
- 6-р сарын 23–29-нд: FIBA 3×3 World Cup 2025
FIBA 3×3 Ulaanbaatar Women’s Series тэмцээнд Герман , Канад , Франц , Австрали зэрэг дэлхийн шилдэг эмэгтэй багууд хүрэлцэн ирэх бол Монгол улсаас Монгол улсын шигшээ баг, Ulaanbaatar Amazons, Amgalan U24 багууд өрсөлдөнө.
Мөн FIBA 3×3 Ulaanbaatar World Tour тэмцээнд 3×3 мэргэжлийн түвшний, дэлхийн хамгийн өндөр чансаатай 12 баг оролцож Монгол улсаас Ulaanbaatar MMC Energy болон Zavkhan Sainscore багууд өрсөлдөх юм.
Харин 6-р сарын 23-наөс 29-ны хооронд зохион байгуулагдах FIBA 3×3 World Cup 2025 буюу 3×3 дэлхийн аваргад 30 гаруй орны багууд оролцоно.
Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй Олимпийн зэрэглэлийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд эх орондоо дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.
Эдгээр гурван томоохон тэмцээнийг нэгэн зэрэг зохион байгуулж буй нь Монгол Улс дэлхийн 3×3 сагсан бөмбөгийн түүхэнд бичигдэх түүхэн үйл явдал гэдгийг МСБХ-ноос онцоллоо.
