Бага ангийн сурагчид 2025 оны зургаадугаар сарын 9-нөөс, дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын 16-наас тус тус амарч эхэлнэ.
Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС гурван улирлын тогтолцоонд бүрэн шилжсэн бөгөөд I, II улиралд бие даалтын долоо хоног шинээр оруулсан нь сурагчдын хичээлээс гадуурх хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд амралтын өдрүүдийн бүтэцтэй хамтатган тооцогдож байгаа юм.
Шинэ зохион байгуулалтаас шалтгаалан өмнөх жилүүдтэй харьцуулахад зуны амралт 7–14 хоногоор хойшилсон байна.
