П.Батчулуун эмчийг цагаатгалаа

Улсын Дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгалаа.

ЭМЯ-ны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож хоёр шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон.

Тус хэргийг прокуророос гаргасан саналын дагуу Дээд шүүх хаалттай хянасан. Тэгвэл дөнгөж сая шийдвэрээ гаргаж улсын дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгаж, шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.