Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн номуудыг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа.

Энэ бол Монголын уран зохиол дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөж буйн илэрхийлэл, дэлхийн уншигчдад монгол хэл, өв соёлыг сурталчлан таниулахад томоохон хувь нэмэр оруулах чухал алхам болж байгаа юм.

С.Эрдэнэ Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 онд төрсөн. Хүүрнэл зохиолын нэр төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч маань “Амьдралын тойрог”, “Баянбүрд”, “Занабазар”, “Малын хөлийн тоос”, “Наран тогоруу”, “Хойт насандаа учирна” зэрэг бүтээлүүдээ хэвлүүлж, 1965 онд Монгол Улсын Төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын уран зохиолч цол хүртжээ.

Дэлхийн хамгийн томд тооцогдох, АНУ-ын Конгрессын номын санд 470 гаруй хэлээрх материал хадгалагддаг. Тус номын сан нь АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгрессын гишүүдэд судалгааны дэмжлэг үзүүлэх зорилгоор эхэлсэн ч, өнөө үед дэлхийн шинжлэх ухаан, соёл, урлагийн үнэт өвийг хадгалсан судалгааны төв болон өргөжжээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.