Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23 дугаар галт тэрэг цар тахлаас хойш таван жил зогссоны дараа 2025 оны зургадугаар сарын 04-ний өдөр анхны аяллаа хийлээ.
Бээжин-Улаанбаатарын анхны галт тэргийг анх 1975 онд аялуулж байсан.
Цаашид энэхүү 23 дугаар галт тэрэг долоо хоног бүрийн мягмар гарагт Бээжин хотоос хөдөлж Улаанбаатарт лхагва гарагийн 14.35 цагт ирэх бол тус чиглэлийн 24 дүгээр галт тэрэг пүрэв гарагийн 07.18 цагт хөдөлж, баасан гарагийн 14.35 цагт Бээжин хотноо хүрнэ.
