“Дэлхийн байгаль орчны өдөр” өнөөдөр тохиож байна. 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглажээ.
Тус өдрийг энэ жил “Хуванцар бохирдлыг таслан зогсооё” уриан дор тэмдэглэж байна.
Дэлхий даяар жилд 430 сая тонн хуванцар үйлдвэрлэж, үүний нэг сая тонн нь далайд хаягддаг. Харамсалтай нь нийт хуванцар хаягдлын ердөө 9 хувийг л дахин боловсруулж байгаа аж.
