АНУ руу 12 улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглолоо.
Үүнд: Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен багтаж байна.
Мөн 7 улсын иргэдэд хэсэгчилсэн хязгаарлалт тавьж байна. Үүнд: Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леоне, Того, Туркменистан, Венесуэл оржээ.
Харин хууль ёсны байнгын оршин суугчид, виз эзэмшигчид, тодорхой хугацаанд зорчих зөвшөөрөл бүхий хүмүүс болон АНУ-ын үндэсний ашиг сонирхлын төлөө хилээр нэвтэрч буй хүмүүст дээрх шийдвэр нь хамаарахгүй аж.
Энэ шийдвэрийг АНУ-ын аюулгүй байдлын үүднээс хийсэн гэж тайлбарласан байна. Уг тунхаглал зургаадугаар сарын 9-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ.
