Ямар ч төрлийн цусны бүлэгтэй хүнд сэлбэж болох, өрөөний температурт хоёр жил хүртэл хадгалах боломжтой хиймэл цусыг Японы эрдэмтэд гарган авчээ.
Энэхүү хиймэл цус нь цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолын асуудлыг шийдвэрлэж, яаралтай тусламжийг илүү үр дүнтэй, шуурхай болгоно хэмээн эрдэмтэд онцолсон байна.
Эрдэмтэд уг хиймэл цусны анхны туршилтыг 2022 онд эхлүүлж, судалгаанд эрүүл сайн дурын оролцогчид оролцсон байна. Хэрэв шинэ төрлийн хиймэл цус нь аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдвал 2030 он гэхэд хэрэглэж эхлэх төлөвтэй байна.
