Ховд аймгийн ИТХ-ын IV дүгээр хуралдааныг угтаж аймгийн ИТХ-ын Зөвлөл 85,7 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хурлаар:
-Бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам
-Орон нутгийн өмчийн тооллогын дүнгийн тухай
-Хөрөнгө худалдан борлуулах тухай (2,4,6-р цэцэрлэгийн буулгасан барилгаас гарсан сэлбэг материал)
-Хөрөнгө актлах тухай
-Ховд аймгийн төсвийн захирагчдын 2024 оны санхүүгийн тайлангийн аудитын дүн
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн
-Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай
-Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай зэрэг 12 асуудлуудыг хэлэлцлээ.
Улсын болон орон нутгийн төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхээр авсан хэдий ч тухайн ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй үр дүнгүй байгаа ажлуудыг гүйцэтгэсэн компани ААН-үүдийг хар жагсаалтад оруулах, Хуулийн байгууллагад шилжүүлэн хариуцлага хүлээлгэх, Тендерийн ажлыг давхардуулж олгохгүй байх талаар” аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газруудад Зөвлөлийн хурлын тэмдэглэлээсээр үүрэг өгөхөөр боллоо гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.
