Шөнийн автобус явж эхэллээ

Урин дулаан цаг болсонтой холбогдуулан шөнийн автобус явж эхэллээ. Тодруулбал, дараах гурван чиглэлд өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд 1000 төгрөгөөр үйлчилж байна. 

ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай” 

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлууллаа. Тодруулбал, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулаад байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.