МАН-ын Бага хурал 6-р сарын 9-ний даваа гарагийн 11:00 цагт товлогдлоо.
Тус хурлаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын нэр тодрох юм.
Одоогоор Монгол улсын дараагийн Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэр яригдаж байна.
