МАН-ын Бага хурал 11:00 цагт хуралдаж, шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна

МАН-ын Бага хурал 11:00 цагт хуралдаж, шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна.

МАН-ын дүрмээр дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурлын гишүүдийн олонхоор тодруулдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлын товоо өнөөдөр 11:00 цагт хуралдуулахаар тогтсон юм

Одоогоор Монгол улсын дараагийн Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.