Тээврийн хэрэгслийн татварыг бууруулах асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэнэ

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны төлбөрийг 3-5 хувиар нэмэгдүүлсэн.

Татварын энэхүү нэмэгдэлд иргэд шүүмжлэлтэй хандаж, татварыг эргэн бууруулах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Тэгвэл, Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ.

1500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жилд тээврийн хэрэгслийн албан татварт 36000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулиар 3 дахин нэмэгдүүлж буюу 108 мянган төгрөг төлнө. Тэгвэл дээрх тээврийн хэрэгсэл автозам ашигласны төлбөрт 20 мянган төгрөг төлдөг байсан бол мөн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 100 мянган төлөх юм.

Харин 3500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 114,048төгрөг төлдөг басан бол 3 дахин нэмэгдсэнээр 342,144 төгрөг тээврийн хэрэгслийн албан татварт төлөхөөр болж байна. Мөн автозам ашигласны төлбөрт жилд 40 мянган төгрөг төлдөг байсан тэгвэл одоо 200 мянган төгрөг төлөх юм. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.