Ховд: “Өсвөрийн сэргийлэгч -2025” тэмцээнд дэд байр эзэллээ

Сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Өсвөрийн сэргийлэгч -2025” Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулагдав.

Тус тэмцээнд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн Тэмүүлэл баг Ховд аймгаа төлөөлөн оролцож Дэд байрт шалгарч,
Нийгмийн ажилтан М.Дудаарий Шилдэг чиглүүлэгчээр шагнагдлаа.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.