2025 оны төсөв батлах үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Энхтүвшин нар төсөв танах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ хүрээнд анх удаа алдагдалгүй төсөв батлагдсан билээ.
Эдгээр гишүүд хэрвээ 2025 оны төсвийн төслийг эсэргүүцэн тэмцээгүй бол нүүрсний үнэ буурч 2025 оны төсвийн орлого тасалдаж болзошгүй энэ үед “аварга зардал”-тай төсөв улам хүнд байдал үүсгэх байв.


Мөн, УИХ-ын зарим гишүүн хууль санаачилж, улсын төсвөөс гадаад зээл, тусламжийг гаргах гэж байгааг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хүчтэй эсэргүүцсэн юм. Тэрбээр, “Сангийн яам хуулийн хулгайгаар төсөв тодотгох гэж байна. Би тэр гишүүдтэй уулзсан. Тэд энэ хуулийн цаана нь юу байгааг сайн ойлгоогүй байна лээ. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд муудсан. Үүнийг бид засах ёстой. Төсөв санхүүгийн байдал хүндэрч, иргэдийн амьдрал хэцүү байна” хэмээж байсан юм.
