МАН-ын удирдах зөвлөл 100 хувийн саналаар МАН-ын дарга болон, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Г.Занданшатар гэж хэн бэ?
Тэрбээр 1970 оны 3 сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн.
Боловсрол:
-1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль
-1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
Ажлын туршлага:
-1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач
• 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал
• 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч
• 2000-2003 онд ХААН банкны дэд захирал
• 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
• 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд
• 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
• 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
• 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
• 2024 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байна.
1998 онд МАХН-д элсэж, 2004, 2008, 2016, 2020 онд Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
Парламентын гишүүнээр сонгогдсон 4 бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Гадаад харилцааны сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын даргаар ажилласан байна.
2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн юм.
