Олон улсын үзэсгэлэнгийн “Шилдэг загвар дизайн хийсэн Улс”-аар шалгарлаа

БНСУ-ын Сөүл хотод 6-р сарын 5-8-ний өдрүүдэд зохиогдсон 40 жилийн түүхтэй, 40 гаруй Улс орон оролцсон “SITF 2025- SEOUL INTERNATIONAL TRAVEL FAIR” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс “Go Mongolia” үндэсний брэндийн дор оролцож, “The best booth design” буюу “Шилдэг загвар дизайн хийсэн Улс”-аар шалгарлаа.

Энэ удаагийн голлох дизайн нь XIII зууны эртний хаадын цомцог гэрийг модоор урлаж Монгол бичигтэй хослуулан өв соёл үндэсний онцлогийг харуулахаар зорьсон юм. Мөн манай оролцогч байгууллагууд Монгол гэр, Монгол боодог, Монгол дээл, Монгол говийн аялал, Монголын аяллын танилцуулга , Монгол морь, Монгол говийн Мазаалай гэсэн сэдвүүдээр үндсэн тайзнаа илтгэл тавив. Нэг өдрийн турш B2B уулзалтыг амжилттай хийж дунджаар 1 байгууллага 10 гаруй компанитай B2B уулзалт хийлээ. Үзэсгэлэнд АЖМХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар театр, Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо болон 9 тур оператор компани хамтран ажиллажээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.