Ерөнхий сайдад заалнаас нэр дэвшсэн Г.Тэмүүлэн гэж хэн бэ?

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад заалнаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн , Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нэр дэвшлээ.

Түүний товч намтарыг хүргэе.

АНУ-ын American University сургуулийг төгссөн, олон улсын харилцааны мэргэжилтэй тэрбээр 2016, 2020 онд ээлжит сонгуульд нэр дэвшин сонгогдсон билээ.

Боловсрол

2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр

2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

Орос, англи хэлтэй

Ажлын туршлага

2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн

2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн

2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга

2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал

2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд

2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч

2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн

2016-2020, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.