Засгийн газрын 2025.05.21-ний өдрийн хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтыг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх шийдвэрийг гаргасан.
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчилснөөр:
-Их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөвлөлтийг мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоотой уялдуулан үндэсний хөдөлмөрийн зах зээлийн их өгөгдлийн платформыг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
-Байгууллагын статус, үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, судалгааны үндсэн чиглэлд Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж, жил бүрийн улсын төсөвт тусгадаг болно.
-Захиалгаар судалгааны ажил гүйцэтгэх, төлбөрт сургалт зохион байгуулах эрхтэй болж, гэрээт ажлын орлогоос ажилтан албан хаагчдын цалин 50 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМЭГДЭХ боломж бүрдлээ.
-Дотоодод ахисан түвшний сургалтад хамрагдах хүрээлэнгийн ажилтнууд сургалтын төлбөрийн 100 ХҮРТЭЛ ХУВИЙН ДЭМЖЛЭГ байгууллагаасаа авах боломжтой болно.
-Сургалтын үйл ажиллагаа эрхлэх, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болно.
