Вьетнамын нийслэл Ханой хотод Азийн эмэгтэйчүүдийн волейболын “AVC Nations Cup” тэмцээн болж байна.
Энэ удаагийн тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй шигшээ баг “B” хэсэгт багтан өрсөлдөж буй бөгөөд эхний хоёр тоглолтдоо хожигдлоо. Тодруулбал, эхний тойрогт Филиппинд 3:0, хоёр дахь тоглолтод Казахстанд 3:1-ээр ялагдлаа. Тэд өнөөдөр Шинэ Зеландын багтай Улаанбаатарын цагаар 21:00 цагт хэсгийн гурав дахь тоглолтоо хийх юм. Харин энэ сарын 11-нд Иран, 12-нд Индонезтэй тоглоно.



