ЭЕШ болоход 9 хоног үлдлээ

Элсэлтийн шалгалтыг энэ сарын 18-21-нд зохион байгуулах бөгөөд энэ жил 35939 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв хариуцдаг бөгөөд дараах хуваариар зохион байгуулах юм.

Зургаадугаар сарын 18 

Түүх: 10:00-11:20

Англи хэл: 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 

Хими: 10:00-11:40

Газар зүй: 13:00-14:20

Нийгэм судлал: 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 

Биологи: 10:00-11:20

Математик: 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 

Физик: 10:00-11:40

Орос хэл: 13:00- 14:20

Монгол хэл: 16:00-17:20

Мөн монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалтаа өгч болох юм. Өнгөрсөн тавдугаар сард монгол хэл, бичгийн шалгалтын 2023-2025 оны үр дүнг харьцуулсан байдлаар Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулсан. Энэ онд нийт 83374 суралцагч монгол хэл, бичгийн шалгалтад хамрагджээ. Үүнээс 70410 суралцагч шалгалтад тэнцсэн бөгөөд 12964 суралцагч буюу нийт шалгуулагчдын 15.5 хувь нь шалгалтад тэнцээгүй байна. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.