Багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Боловсролын яам, Монголын багш нарын холбоо болон М банк хамтран багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Тус хөтөлбөрийн хүрээнд төр болон хувийн хэвшлийн боловсролын байгууллагад ажиллаж буй багш нар хөнгөлөлт, урамшууллын тусгай карт эзэмших боломж бүрдэх аж. Уг хөтөлбөр нь багш нарын нийгмийн хамгаалал, эдийн засгийн ачааллыг бууруулах, ажиллах нөхцөл боломжоор хангах зорилготой бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.


Одоогийн байдлаар М банк, CU сүлжээ дэлгүүр, UB cab, Sain electronics, Sain motors, Монос, Номин холдинг, Юнител, BTF international, Monkh motors, Дөрөвдүгээр эмнэлэг /хувийн/, “Эрдэнэт хивс”, “Эрдэнэт кашмер” болон “Мөрөөдөл” хүүхдийн зуслан зэрэг аж ахуйн нэгжүүд тухайн хөтөлбөрт нэгдэхээ илэрхийлээд байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.