УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Ерөнхий боловсролын сургуулийн 214 мянган сурагч буюу нийт сурагчдын 29.5 хувь нь 40-өөс дээш хүүхэдтэй ангид суралцаж байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Нэг анги дахь хүүхдийн тоог 40-өөс хэтрүүлэхгүй байх, нэг сургуульд 1800-гаас олон хүүхэд суралцуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай.
