Хонь ноослох улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Төв аймагт болно

“Алтан хайч-2025” хонь ноослох улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 20,21-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын “Өв соёлын өргөө”-нд болно.

Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ”Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Хонь ноослох тэмцээнийг цахилгаан хайчаар болон уламжлалт аргаар гэсэн хоёр хэлбэрээр явуулна. Тэмцээний үеэр хонины ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хоолны фестиваль, шагайн харваа, үндэсний хувцас-хос морьтны тэмцээн, ноос савж эсгий хийх зэрэг үйл ажиллагаа болох юм. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.