УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
АШУҮИС, Зүүн Финландын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн салбар сургуульд 3 зочин профессор ажиллаж байна. Шим тэжээл судлалын тэнхимийн багш нар болон зочин профессоруудтай уулзаж Финландын туршлага, шим тэжээлийн бодлого, нийгэмд үзүүлэх үр нөлөө, эрүүл мэндийн бодлогын үнэлгээний тухай санал солилцов.
Финланд улс нь нийгмийн эрүүл мэнд, шим тэжээлийн бодлогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд тэдний амжилтын нэг түлхүүр нь:
- Нотолгоонд суурилсан бодлого
- Бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй, тэжээллэг үдийн хоолны тогтолцоо юм.
Энэ системээр дамжуулан Финланд улс хүн амын дундах өвчлөл, нас баралтыг бууруулж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулсан бодлогын туршлагатай.
Цаашид ЕБС-ийн хоол боловсруулалт, сурагчдад үдийн хоол идэх боломжоор хангах, дадлыг суулгах, сургуулийн хоолны системийг Монголд нэвтрүүлэх боломжууд дээр хамтран ажиллахаар боллоо.
