Түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн ДАШТ болж байна

Английн Лондон хотод багийн түргэвчилсэн болон түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Долоон өдөр үргэлжлэх тус тэмцээний блиц болон рапидын төрөлд тус бүрд 64 орны 52 багийн 420 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөж байна. Тэмцээнд их мастер 123, олон улсын мастер 67, ФИДЕ мастер 65, кандитат мастер цолтой 24 шатарчин оролцож байгаа юм.

Өчигдөр эхний дөрвөн өргийн тоглолт болсон бөгөөд манай улсын нэгдүгээр шигшээ баг таван оноотой 19 дүгээрт жагсаж байна. Тэд эхний өрөгтөө тэнцэж, хоёр дараалан хожсон ч дөрөвдүгээр өрөгтөө хожигджээ. Тэгвэл их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул тэргүүтэй Монголын шигшээ хоёрдугаар баг дөрвөн оноотой 23 дугаар байрт бичигдэж байгаа бөгөөд хоёр хожил, хоёр хожигдолтой байна.

Харин Монголын гурав дахь баг болох “Mongol Z”-гийн залуус гурван оноо цуглуулжээ. Тус баг нэг хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байгаа юм. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.