ТББХ: 84.2 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дууслаа.

Тус хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад Гомбожавын Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.2 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.

Одоо УИХ-ын чуулган хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хэлэлцэнэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.