Үйлдвэрлэл, технологийн паркийн форумыг зохион байгууллаа

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос “Эрх зүйн шинэчлэл-Хөгжлийн татах хүч” уриан дор Үйлдвэрлэл, технологийн паркийн форумыг зохион байгууллаа.
Форумд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбоо болон хувийн хэвшлийн паркуудын төлөөлөл оролцов.
Форумаас гарсан санал дүгнэлтийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатарт тус форумын Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Б.Уянга гардуулан өглөө.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.