Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно. Сонгогчийн саналыг 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цаг хүртэл авна.
Нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор тодорч, үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжилнэ. Хуулийн дагуу санал хураалт болохоос нэг өдрийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас сонгуулийн сурталчилгааг албан ёсоор зогсоох юм.