УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг хэлэлцэж, 94 хувийн саналаар дэмжсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлнэ.
Харин УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг танилцуулж байна.
- Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/
