ARA CUP-2025 сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ

Архангай аймгийн Сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй U10, U12, U14 насны сагсанбөмбөгийн УАШТ-ий нээлт АРА арена спорт цогцолборт боллоо.

Хоёр өдрийн турш зохион байгуулагдах энэхүү тэмцээнд Багануур дүүрэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Баянхонгор, Архангай аймгийн 72 багийн 1000 гаруй тамирчид оролцож байна.

Тэмцээний төгсгөлд РG академийг Архангай аймагт байрлуулж, сурагчдад сагсанбөмбөгийн сургалт явуулах ба сургалтын дараа Архангай аймгийн шигшээ багийг бүрдүүлэх юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.