Сагсан бөмбөгийн 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхлэхэд 7 хоног үлдлээ.
Эх орондоо тоглох шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос албан ёсоор зарлалаа. 30 гаруй орны шилдгүүд өрсөлдөх энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн шигшээ багийг Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Э.Дөлгөөн, А.Ананд нар бүрдүүлэхээр болов. Харин үлдсэн тоглогчид тамирчдын бэлтгэлийг хангалцахаас гадна “Их дуулга”-д өрсөлдөх аж.
Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ багт О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нар багтлаа. Тэднийг өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан 10 тоглогчоос сонгосон юм. Манай баг “М банк арена” болон “Сэлбэ”, “Уран ган”-д бэлтгэлээ базааж байна. Монголын эрэгтэйчүүд тус тэмцээний хамгийн эхний тоглолтоо энэ сарын 23-нд АНУ-ын багтай хийх бол эмэгтэйчүүд 24-нд эхлээд Бразилтай тоглох хуваарьтай байна.
ДАШТ-д өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарийг дахин хүргэе.
Зургаадугаар сарын 23: Монгол-АНУ /эр, 18:25 цагт/
Зургаадугаар сарын 23: Латви-Монгол /эр, 20:15 цагт/
Зургаадугаар сарын 24: Бразил-Монгол /эм, 18:25 цагт/
Зургаадугаар сарын 24: Монгол-Испани/эм, 20:15 цагт/
Зургаадугаар сарын 25: Монтенегро-Монгол /эр, 18:00 цагт/
Зургаадугаар сарын 25: Монгол-Япон /эр, 20:15 цагт/
Зургаадугаар сарын 26: ХБНГУ-Монгол /эм, 18:00 цагт/
Зургаадугаар сарын 26: Монгол-Украйн /эм, 20:15 цагт/

