“Нийгмийн ажлын тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барих олон нийтийн хэлэлцүүлэгт орууллаа

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

“Нийгмийн ажлын тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барих олон нийтийн хэлэлцүүлэгт орууллаа

Энэ хууль нь Монгол Улсын нийгмийн халамж, нийгмийн даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргах томоохон алхам юм.

Нийгмийн ажилтнууд бол эмч, сувилагч, цэрэг, цагдаагийн алба хаагчдын нэгэн адил өдөр бүр ХБИ, ахмад настнууд, хүчирхийлэлд өртсөн хүмүүс, орлого багатай өрх зэрэг нийгмийн эмзэг бүлгийн ард иргэдийн төлөө ажилладаг.

Тиймээс цаашид энэ төрлийн ажил үйлчилгээтэй холбоотой эрх зүйн орчныг тодорхой болгох зайлшгүй шаардлага үүсээд буй.

Бид олон удаагийн уулзалт, судалгаа шинжилгээ, эрх зүйн харьцуулалтад тулгуурлан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан уг хуулийн төслийг боловсруулсан.

Та бүхнийг дараах линкээр орж хуулийн төсөлтэй танилцан, үнэт саналаа хуваалцахыг урьж байна: НИЙГМИЙН АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

https://d.parliament.mn/tusul/955425e0-3990-448f-a77d-1b1059a919ea

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.