Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тамгаа гардан авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэнд Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэгийг томилж, сайд тангаргаа өргөн, үүрэгт ажилдаа орлоо.

Б.Батцэцэг нь 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд, 2021-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажилласан юм.

Тэрбээр Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албаны өндөр хариуцлага, нэр хүндтэй салбарт хамтран зүтгэж буй салбарын нийт ажилтнууд, Гадаад харилцааны яамны хамт олонд талархал илэрхийлж, Гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг хадгалан, улс орныхоо хөгжил дэвшлийн таатай нөхцөлийг бий болгохын төлөө байгаагаа мэдэгдлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.